Dsquared2 Canadian Twin Fresh brothers

16:40 Posted by Street


Dsquared БОЛ Канадын ах дүү 2 Dean and Dan Catenacci (today known as Caten) нарын зохион бүтээсэн high-end fashion label юм. Тэд 1965 онд 9 хүүхэдтэй айлын отгон хүүхдүүд болон мэндэлсэн бөгөөд Онтарио мужийн Виллоу Дэйлд өсжээ. 1991 онд ах дүү загвар зохион бүтээгчид болох мөрөөдлөө биелүүлэхээр Милан руу нүүжээ. 1995 онд тэдний анхны эрэгтэйчүүдийн READY TO WEAR хувцасны цуглуулга гарсан бол 2003 онд анхны эмэгтэйчүүдийн цуглуулга гарчээ. Dsquared –ийн хувцсыг Justin Timberlake, Lenny Kravitz Beckham and Madonna etc... нарын одууд өмсөж байсан байна. 2000-2001 онд ах дүү 2 Mаддонагийн дэлхийн аялан тоглолтын 150 гаруй хувцсыг зохион бүтээж, мөн “Don't Tell Me 2000” гэсэн дууны клипэн дээр нь хамтарч ажиллажээ.Мөн саяхан Fergie-ийн Clumsy дууны клиппэн дээр хамтарсны сацуу Дийн, Ден хоёр тоглосон байна. Дийн, Ден хоёр та бидний сайн мэдэх Америкийн топ модель реалити шоун дээр хамтарсан билээ. Хөл бөмбөгийн Juventus багийн албан ёсны хувцсыг зохион бүтээсэн. GQ сэтгүүлээс зохион байгуулсан эрэгтэй хүний оны хамгийн шилдэг загврын баг гэсэн шагналыг хүртжээ. Oscar de la Renta, Gianni Versace, Manolo Blanhik, Jean Paul Gaultier, Narciso Rodrguez, Valentino Garavani, John Galliano болон Tom Ford нарын хүртэж байсан “Алтан зүү” хэмээх шагналыг 2006 онд хүртжээ. Тэд бол маш том, нарийн загварын тайзны тоглолт зохиог байгуулагддагаараа алдартай. Тэд Христийн Сүм, Английн морины үүлдэр болон үнэгний ав, орон гэргүй тэнэмэл амьдрал, эрэгтэй хүний хувцас солих өрөө, зэрлэг өрнөд, машины уралдааны сэдэвтэйгээр шоугаа зохион байгуулсан.Сүүлд Өвөл намарын 2008-даа Ганг, Хавар зуны 2009 Oldskool Hip hop, Өвөл намарын 2009-2010-даа Opera дуурийн сэдэвтэйгээр тус тус хийгдсэн байна.Өдгөө алдартнуудын өмсөх дуртай high fashion brand болжээ. ALWAYS FRESH MOTHAFUCKERS!!!!

Twin bros. Some pix

SS04 FW04 Highlights

SS05 highlights

FW05 highlights

SS06 highlights

Fw06 Highlights

SS07 highlights

FW07 highlights

SS08 Highlights

FW08 highlights

SS09 highlights

Fw09 highlights







1 comments:

cherry said...

Fashion bulan chine taalagdjiishooo, dahiad goe medeelele oruulaarai